Сайн санааны болоод буяны үйлсийн эхэнд явж, ихэнхдээ санаачлагч болж салхи хагалагч нэгэн басхүү сошиал од “Цэнхэр үст Цэрэн”. Түүнийг өвөрмөц стиль имижээр нь хүмүүс андахгүй.
Олноо Цэнхэр үст Цэрэн хэмээн алдаршаад авсан нэгэн бол “Цэрэн Турс” компанийн захирал Э.Цэрэндолгор. Зураач мэргэжилтэй тэрээр нийгэмд болж буй халуун сэдэв, үйл явдлуудад үргэлжид сэтгэлээ чилээн суудаг нэгэн.
Тун ч завгүй амьдралын хэв маягаасаа үүдэн гоёж гоодохоос холуур байдаг тэрээр өөртөө анхаарал ихэд тавих болжээ. Биеийн жиндээ анхаарч дүр төрхөндөө ч өөрчлөлт хийх болсон тэрээр бидний харж дассан Цэнхэр үсээ ургуулж насандаа байхаар шийджээ.
Түүний энэхүү төрх өөрт нь бол овортой санагдаж байгаагаа нуугаагүй тэрээр “үсээ ургуулахад арчлах амаргүй юм оо. Дээд талыг нь босгоод хоёр хажууг нь гельдчихсэн. Тэгээд чамин зүүлтээ зүүчихлээр донжлог санагдав. Сахилгагүй, дүрсгүй төрхтэй цэрэн жаахан овортой санагдаад бас харагдаад болдоггүй.
За тэгээд насандаа бай гэж загнадаг хүмүүст энэ төрх маань таалагдах байлгүй дээ… Энэ төрх маань гоё уу, би хөөрхөн болж уу, миний ээмэг зохиж уу? Би ер нь тэгээд эцсийн эцэст та нарын л мэлмийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөх гээд өөрийгөө хичээж байна шүү дээ. Эмэгтэйлэг байх чинь яасан их цаг авдаг юм бэ?” хэмээж суугаа сурагтай.
Олны танил сайхан бүсгүйчүүдийг тэс өөр өнцгөөс харуулаад авдаг DYRBERG KERN-ий нүүр царай болж эрс өөрчлөлт хийгээд авсан түүнд тэрхүү стиль нь тун ч их таалагдсан бололтой өөртөө өөрчлөлт хийхээр ийн зориг шулууджээ.
7 comments
Maxmall-d olgochihson bsn, haraad shuud tsochij bga yumchn. Reclam bish gutaasan l daa hoorhii haha
БАБА ЯГА-тай л адилхан байна АЛТАН ШААХАЙ ӨМСӨВЧ АЛЦАН МАЙГА НЬ ХЭВЭЭРЭЭ
БАБА ЯГА-тай л адилхан байна АЛТАН ШААХАЙ ӨМСӨВЧ АЛЦАН МАЙГА НЬ ХЭВЭЭРЭЭ
ГАМБУУШТАЙ ЯГ АДИЛХАН БАЙНА , БАС НЭГ ГАМБУУШ …
Temeegeer aylaad bgaa khuukhen chin Tsenkher ust Tserengiin ber gesen biz dee Khuugees ni 2 khuuikhedtei estoni zaluutai khamtran amidarch bgaad mongo zalilj zugtaad nokhortoo butcaad irchikhsen geed l bicheed bkh ym Khumuus negneeree unekheer doog tokhuu khiij chadakh ymaa. Kharagdakh bdal ni unekheer nud, setgeliig baysgakhgui bna.
Матар хаана илбэг билээ?
hun yahaaraa iim teneg bolchihdog bnaa