Африкиийн “хамгийн сүүлчийн хэмжээлшгүй эрхт хаант” улс гэгддэг Свазиландын хаан III Мсвати улсынхаа нэрийг “эСватинийн хаант улс” болгож өөрчилж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлажээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, “эСватини” гэдэг нь свази хэлээр “Свазичуудын газар нутаг” гэсэн утгатай аж.
Их Британийн колончиллоос гарч, тусгаар тогтносны 50 жилийн ой болон өөрийнхөө 50 насны төрсөн өдрийг тохиолдуулан хаан III Мсвати улсынхаа нэрийг ийн өөрчилсөн байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд олон улсын арга хэмжээнүүдийн үеэр “эСватинийн хаант улс” гэх нэрийг хэд хэдэн удаа дурдаж байжээ.
Тухайлбал, тэрбээр 2017 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх үеэрээ улсынхаа нэрийг “эСватинийн хаант улс” гэж хэлж байжээ. Өчигдөр тэрбээр нийслэл Мбабане хотоос зүүн зүгт 40 км зайтай орших, улсынхаа хоёр дахь том хот Манзинийн цэнгэлдэх хүрээлэнд цугларсан ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Их Британид колоничлогдохоос өмнөх үеийн нэрээ бид өнөөдөр албан ёсоор сэргээж байна.
Энэ мөчөөс эхлэн манай улс “эСватинийн хаант улс” гэж нэрлэгдэх болно” гэжээ.
“Сватинийн хаант улс”-ын тухай баримтууд
-Африкийн хамгийн сүүлчийн хэмжээлшгүй эрхт хаант улс
-АНУ-ын Нью-Жерси муж улсаас жижиг газар нутагтай, далайд гарцгүй улс
-Тус улсын хаан III Мсвати одоогоор 15 эхнэртэй.
-Түүний өмнө хаан байсан II Собхуза 120 эхнэртэй байжээ.
-Тус улс нь ДОХ/ХДХВ-ийн тархалтаар дэлхийд хамгийн дээгүүрт ордог
-Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 54 бол эмэгтэйчүүдийнх
-60 1.4 сая орчим хүн амынх нь гуравны нэг орчим нь туйлын ядуу зүдүү амьдарч байна.