“Монгол бөхчүүд нь улстөржиж, улстөрчид нь бөхжив” гэсэн өгүүлбэр өнөөдөр олон нийтийн сүлжээнд хүчтэй давалгаалж байна. Монгол Бөхийн өргөөнд үүсээд байгаа асуудалтай холбогдуулан өнөө өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, холбооны тэргүүн асан Р.Нямдорж, Дархан аварга Х.Баянмөнх нартай хаалттай уулзалт хийж, бөхчүүдэд хатуу анхааруулга өглөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Үүсээд байгаа маргааныг эцэслэхгүй бол Бөхийн өргөөг төр мэдэлдээ авна. Мөн одоо нэр дэвшээд байгаа хоёр хүнийг нэрээ татаж, “Их эе” хуралдаанаа дахин хурдуул” хэмээн сануулжээ. Тэгвэл хоёр тал болон талцаж байгаа эцэс төгсгөлгүй маргаанд Ерөнхийлөгч зангарагтай зааж цэг тавих нь тодорхой болов. Харин холбооны тэргүүний асуудалд хоёр талаас байр сууриа илэрхийлсэн байгаа бөгөөд шинээр сонгогдсон Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр нэрээ татахаа мэдэгдэж твиттер хуудаснаа “Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй” хэмээн жиргэжээ.
1 comment
МҮБХ, бөхчүүдийг хагалган бутаргах үйл явцыг эхлүүлсэн Нямдорж, Данзан нарт хариуцлага тооцож шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн хэргээр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ хоёр хүн 17-18 жил хууль бусаар бөхийн өргөөг толгойлсон хугацааны хөрөнгө санхүүг шалгах хэрэгтэй. Эргэж бөхийн өргөө, холбоонд бүү оруул.