Монгол бөхийн өргөө тойрсон маргаан ойрын өдрүүдэд багагүй шүүмжлэл дагуулж байгаа.  Энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ твиттер хуудаснаа “Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй” хэмээн жиргэсэн байна.

Тэрбээр энэ талаар хэд хоногийн өмнө өгсөн тайлбартаа “Хоёр талцах нь монгол бөхийн ёсонд харшилна. Цаашид нэг бодлогоор, нэгдэж ажиллах нь зүйтэй. Хурлаа дахиж хийнэ гэж бид ярилцсан. Хурлаа дахиж  хийвэл надад татгалзах зүйл байхгүй. Дахиад хурал хийвэл Б.Бат-Эрдэнэ аваргыг дэвшүүлэхгүй гэж хэлж байгаа юм байна. Тэрийг би хүлээж авна. Санал нэг байна” хэмээн хэлж байсан юм.

By updown

One thought on “Б.Бат-Эрдэнэ: Би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй”
  1. УИХ-н гишүүн олон нийтийн байгууллагад нэр дэвшиж нэр хүндээ унагад хэрэггүй гэдэг зөв шүү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн