Урлаг, Спорт

“Жазз бидний амьдралд” эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Олон улсын жазз хөгжмийн өдрийг тохиолдуулан жазз хөгжмийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” төрийн бус байгууллагатай хамтран “Жазз бидний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.

Уралдаанд 16-25 насны залуус оролцох бөгөөд эссег англи эсвэл монгол хэлнээ (ариэл 11 фонтоор) 700 үгэнд багтаан бичсэн байна. Эссэний нүүр хуудсанд оролцогчийн овог нэр, төрсөн он, эссэний гарчиг, холбоо барих утасны дугаарыг тэмдэглэсэн байх ба хуулбарласан бус дан ганц хүний бүтээл байх ёстой.

Эссэ бичлэгийн уралдааны нэгдүгээр байрт шалгарсан бүтээлд 200, дэд байр 100 мянган төгрөгийн шагналтай бол гутгаар байранд орсон бүтээлд 50 мянган төгрөгийн шагнал урамшуулал олгох аж.

Энэ сарын 25 хүртэл m.khaliun@unesco.mn цахим хаягаар хүлээн авч шалгаруулах юм. Эхний гурван байр эзэлсэн оролцогчдыг энэ сарын 30-нд болох Жазз хөгжмийн концертод урилгаар оролцуулж, шагнал гардуулна хэмээн “Их талын жазз” төрийн бус байгууллагынхан мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close