Улс төр

Арилжааны банкаар дамжин эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө орж ирдэг гэв

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  Энэ хууль нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулалт хийж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцож байгаа гишүүд байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир арилжааны банкаар дамжин эх үүсвэр тодорхойгүй мөнгө орж  ирэх болсон тухай мэдээллээ. Тэрбээр “Энэ хууль батлах зайлшгүй шаардлага байгаа ч хуулийн зарим заалтуудын үг хэллэг, найруулга дээр анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед Европ руу зарим төрлийн банкны гүйлгээ хийгдэхгүй нөхцөл байдал үүссэн.  Энэ байдлаараа хүндэрвэл аж ахуй нэгж, иргэд нь гадаад руу гүйлгээ хийж чадахгүй байдалд хүрэх вий.  Арилжааны банкаар дамжин эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө орж ирэх болсон. Энэ мөнгөний эх үүсвэрийг тогтоож чадахгүй байна гэсэн. Энэ талаар Монголбанк тодорхой тайлбар өгнө үү” гэв. Харин ажлын хэсэг банкууд  эх үүсвэрийг нь холбогдох байгууллагатай хамтран гэмт хэргийн бус гэдгийг нь тодруулж, хяналт хийдэг гэх тайлбарыг өглөө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Баасанхүү гүишүүн та төрийн хүн ард түмний өмнө телевизороор намбатай ярьвал яасан Нямдорж гишүүнийг балайгаар дуудаж ахмад хүнтэй ёс бус харьцаж байгаа , хүмүүжилгүй хүнийг хууль тогтоогчоор томилсон МАХН ч боловсон хүчин ядмаг юм .Ах захаа мэдэхгүй харьцдаг хэн юм бэ гудамжны үг хэлэхгүй соёлтой яриач . Монгол төрийн залгамж залуу хүн ямар бүдүүлэг яриатай юм

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close