Ямар ч эмийг буруу хэрэглэвэл бие махбодид олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно.
Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгох тохиолдолд өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй тул өвчин архагшиж, хүндэрч болно. Мөн эдийн засгийн хувьд үргүй зардал гардаг.
Та өөрөө болон таны хүүхэд антибиотик залгих бүрт бие махбодь дахь ашигтай бактериа алдаж байдаг. Эмийн эмчилгээ хийлгэгчдийн 23 хувь нь л эмээ зөв уудаг. Дийлэнх хувь эмийг дур мэдэн авч уудаг байна.
Замбараагүй хэрэглэсэн эмийн хор бидний биед олон хоног, сараар хадгалагдан хуримтлагдаж бие махбодийг тэр хэмжээгээр хордуулж, өвчлүүлдэг. Эм уугаад гаж нөлөө илэрч биеийг хямрааж өвтгөх нь угаас байх ёстой зүйл мэт хүлээж авдаг. Ялангуяа өвчин намдаах аспирин, парацетамол байнга уудаг хүмүүс зүрхний дутагдалд орж амиа алдах эрсдэлд хүрдэг.