Остин гэх залуу энергийн ундааг хэтрүүлэн хэрэглэснээс тархиныхаа талыг тайруулсан байна. Эхнэр Брианна есөн сартай жирэмсэн эмнэлэгт төрөх өдрөө хүлээж байх үед ийм хэрэг болжээ. Бүсгүй нөхрөө дахин хөл дээр нь босгохын төлөө чадах зүйлээ хийх болов.
Анхныхаа хүүхдийг өлгийдөж авахын тулд залуу өдөр шөнөгүй энергийн ундааг ихээр хэрэглэдэг байв. Ингээд хадам ээж нь нэг өдөр Брианна руу утасдаж нөхрийг нь эмнэлэгт, бүр эрчимт эмчилгээнд байгааг дуулгав.
Остины тархинд их хэмжээний цус харвасныг эмч нар хэлсэн бөгөөд “энергийн ундааг хэт их хэрэглэснээс болж тархинд нь цус харвасан” гэжээ. Ингээд Остин тархиныхаа талыг тайруулж байж амьд үлдэх боломжыг ашигласан бөгөөд хариуд нь тэрээр муужирч унадаг, чичирдэг болсон гэнэ.
Өмнө нь ийм тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан гэнэ. Шалтгаан нь энергийн ундааг хэтрүүлж ууснаас үүдэлтэй хэмээн эмч нар тайлбарлажээ.
2 comments
танайх энэ нийтлэлээ урд нь өөр гарчигтай гаргаж байсан
hudlaa baihaa