Өвөрхангайд аянга бууж 20 гаруй мал, эзэнтэйгээ өртжээ

2018-04-18 16:451min1
aynga

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Үнэгт хайрхан гэх газарт энэ сарын 09-нд аянга бууснаас мал, эзнийхээ хамт ниргүүлжээ.

Орон нутгийн эх сурвалжаас авсан мэдээллээр 20-иод хонь шатаж, эзэн нь гэмтэж эмнэлэгт хүргүүлсэн байна. Тухайн айлын мал даатгалд хамруулаагүй учраас нөхөн төлбөр авах боломжгүй гэнэ.

Хавар аянга буусан тохиолдолд тус нутагт ховор гэнэ. Зуны улиралд байгалийн гамшиг болох аянга цахилгаанаас болж хүний амь эрсдэж, олон тооны мал үрэгдэж байсан тохиолдол өмнө нь гарч байсан тухай Өвөрхангай аймгийн цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Б.Оюунчимэг онцолсон байна.

1 сэтгэгдэлтэй

  • АХ

    2018-04-19 10:00 at 10:00

    ГАР УТАСТАЙ МАЛЧИН БАЙСАН БАЙХ ДАА.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй