Монгол Улсын иргэн бүр 0.07 га газар нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах хугацааг дахин 10 жилээр сунгалаа.Тодруулбал, ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болох байсан 0,07 га газар нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах хугацааг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 10 жилээр сунгажээ.
Иргэд 2002 оноос хойш 570 мянган га газар өмчилж авснаас 170 мянган га газартаа иргэд гэрчилгээ аваагүй байна. Учир нь хөдөө, хээр газар өмчилж авчээ. Нийт иргэдийн 13 хувь нь газраа өмчилж авсан байна.
3 comments
sain baina
Зөв. Ингэж л хуулиа хийх хэрэгтэй. Юуны тухгүй л ард түмнээ сандаргаад байх нь онцгүй байсан юм.
гэрчилгээг 2012 онд авсан. Харин одоо хүртэл 0.07 га газрыг өмчилж аваагүй. Тэгэхээр одоо ч гэсэн өмчилж авч болох уу? Хугацаа нь дууссан гэсэн юм байхгүй биз дээ