ЭЕШ-ын нээлттэй өдөрлөг болно

2017-03-28 09:381min0
02

Ирэх сарын 1-нд Боловсролын үнэлгээний төв их дээд сургуульд элсэгчдэд зориулан нээлттэй хаалганы өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр мэргэжилтнүүд элсэгчдэд зориулан элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгч, ЭЕШ-ын шалгалтын сорил даалгавар авч дүнг танилцуулах, “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц тавих аж.

Анхааруулахад, ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 14- ний оройн 18:00 цагт дуусах бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаныхан сануулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй