“Зүрхний хилэн” киноны Сүглэгмаагийн дүрээр олонд танигдсан С.Идэрмаа жүжиглэхээс гадна чамгүй сайн дуучин гэдгээ нэвтрүүлгийн үеэр харуулаад авсан. Тэрбээр “The Voice Of Mongolia” шоуны дуулиант оролцогчдын нэг яах аргагүй мөн билээ.
Харин энэ удаа “+18” төрлийн жүжигт дүр бүтээхээр болоод байна. Монголын урлагийн ертөнцөд сор болон гялалзсан сайхан бүсгүйчүүдтэй нэгдэн “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драмын жүжгийн гол дүрийг бүтээх юм.
Түүнтэй хамтран жүжигчин Ундармаа гол дүр бүтээж байгаа бөгөөд тус жүжигт яруу найрагч Эмүжин, найруулагч Баясгалан, хөгжмийн зохиолч Ангирмаа, дизайнер Ариунаа Сүри нар хамтран ажиллаж байгаа ажээ. “Бүсгүйчүүдийн аз жаргалыг эрчүүдийн зүрхэнд үйлдвэрлэдэг” хэмээх тодотголтой тус жүжиг 5-р сарын 4-нөөс 5-р сарын 17-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох гэнэ.