Хуулийнхны энэ долоо хоногийн трэнд: За яахав ээ яахав, мэдэхгүй ээ…

Өнгөрч буй долоо хоног улс төр, нийгмийн үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Анх удаа хоёр Ерөнхий сайдыг баривчилсан хэрэг өнгөрөгч мягмар гаригт тохиож, хэвлэлийнхэнд буланд шахуулж баахан асуултаар булуулсан АТГ-ын дарга Х.Энхжаргал залхсандаа ч тэрүү “За мэдэхгүй ээ мэдэхгүй” гэх хариултыг хэвлэлд өгч байв. Үүний дараа УЕПГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа камерын өмнө сэтгүүлч бүсгүйд “Юун олон юм асуудаг юм бэ. Ганц асуулт л асуугаач” гэж хэлсний төлөө нийгэм даяар шуугьж, түүнийг зүхэж дууслаа. Түүний хэлсэн үг цахим орчиныг шуугиулж байна.
Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй хуулийнхан байлаа. Ингээд тус салбарынхны энэ долоо хоногийн трэнд юу байв?
Х.Энхжаргал: За яахав ээ яахав, мэдэхгүй ээ мэдэхгүй
Өнгөрөгч мягмар гаригт Авлигатай тэмцэх газраас “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болсон.Энэ үеэр тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Эрүүгийн хэрэгд эх эрхзүйн харилцан туслалцааг хэрхэн авах ёстой юм бэ” асуудлаар хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлгийн дараа АТГ-ын Х.Энхжаргал сэтгүүлчдэд бүчлүүлж баахан асуултаар булуулсан. Тэрбээр “За яахав ээ, яахав, мэдэхгүй ээ мэдэхгүй” гэх товч хариултыг өгөөд амжсан.
https://www.facebook.com/TarhiniiKHilen/videos/752683078264117/?t=11
Шүүгч Н.Хангал: Хадгаламж дахь мөнгө минийх биш, хүнийх
Сая долларын хадгаламжтай шүүгчдийн сэдэв олны анхаарлыг татсаар байна. Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт тэрбумаас дээш хадгаламжтай шүүгч нэг байгаа юм. Дансандаа тэрбум төгрөгийн хадгаламжтай гэх шүүгч Н.Хангал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр хадгаламжид байгаа мөнгө минийх биш. Тусдаа бизнестэй, тусдаа амьдралтай хүнийх. Хадам эгч надад хадгаламжийнхаа баталгааг л өгсөн болохоос тэр мөнгөө хуваахгүй нь ойлгомжтой. Хадгаламжид нь орлого, зарлага хийгдсэн л байх. Түүнийг би мэдэхгүй. Шалгаад үзвэл миний гарын үсгээр хийгдсэн нэг ч гүйлгээ байхгүй” гэсэн юм.
УЕПГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа: Нэг асуулт асуугаач чи, яасан олон юм асуудаг юм?
Сэтгүүлч бүсгүйд “Байг чи” гээд камерын өмнө алдааг нь хэлж чадсан прокурор У.Эрдэнэтуяа. Тэрбээр камерын өмнө өөрөөс нь асуулт асуусан сэтгүүлчийг “Нэг асуулт асуугаач чи, яасан олон юм асуудаг юм?” гэж зандарсан билээ.
https://www.facebook.com/789099321157459/videos/1806584436075604/?t=31