Эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв. Сонгинохайрхан дүүрэгт гэртээ ганцаараа байсан есөн настай хүүхдийг мэхлэн хулгай хийсэн хэрэг өчигдөр (2018.04.13) гарсан байна. Үл таних эрэгтэй хүн “Ахдаа ус хийгээд өгөөч” гэж хууран гэрт нь ороод алтан бөгж гэх мэт эд зүйлийг нь хулгайлан гарч явжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.