Доз интертайнментийн захирал Доржсүрэнгийн гэргий жүжигчин А.Мөнгөнзулыг ойр дотныхон нь шаргуу, хөдөлмөрч нэгэн хэмээн өндрөөр үнэлдэг. Тоглосон киноныхоо дүр болгоныг чадварлагаар бүтээж үзэгчдийн сэтгэлийг дэнслүүлдэг гэдэгт хэн ч маргахгүй бизээ. Тэрбээр киноныхоо дүрийг гаргахын тулд өөрийгөө яахаас ч буцахгүй гэдэг шүү. Гэхдээ энэ удаа түүний үргэлж залуу гоё сайхан харагддагийн нууцаас хуваалцъя.
Жүжигчин А.Мөнгөнзул ердөө л иог, гимнастикаар хичээллэдэг гэнэ. Гадаад гоо сайхнаас илүү дотоод сэтгэлийн ариусал, гоо сайхныг олж авсан ч байж магадгүй. Ялимгүй дэгэсдүүлбэл “гэгээрэл”-д хүрэх замаа олсон бололтой шүү. Тэрбээр өөрийн нүүр номондоо гимнастикаар хичээллэж буй зургуудаа дэлгэхдээ доорх үгийг ингэж бичжээ.
Чихэндээ нүгэлт үгийг бүү сонс.
Нүдэндээ самуун өнгийг бүү үз.
Амандаа чалчаа үг бүү өгүүлье.
Cэтгэлдээ мууг бүү үүсгэ. Энэ 4 н зүйл,г хичээж чадваас хэдий бурхан эс боловч сайн хүн болох нь магад гэнэ. Бусадыг биш өөрийг ялан дийлэх нь хамгийн чухал гэсэн байна.
1 comment
uhaantai l hyn bna daa!!!hynii barimtalbal zohih zarchim erdee l ene dee!!!