Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангиас оргон зугсан хүмүүжигч З-г эрэн сурвалжилж байна. Тэрбээр энэ сарын 8-нд хорихын гадуур талбайд элит гахай үүлдрийн гахай маллаж байгаад оргожээ.
Түүний содон шинж тэмдэг нь мурий хамартай, зууван бор царайтай, хоёр хөмсөгний дунд сорвитой, үүдэн шүдгүй, давхраагүй бор нүдтэй аж. Иймд хүмүүжигч З-г харсан үзсэн хүн байвал цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдээлэл өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа.