Багануур дүүргийн тавдугаар хороонд иргэн Б-гийнд энэ сарын 11-ны өдөр 14:00 цагийн орчимд гадаа тоглож байсан тав болон гурван настай гурван хүүхэд алга болжээ. Таван настай эрэгтэй Б, эмэгтэй М болон гурван настай эрэгтэй Б нарыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн долоон алба хаагч, нэг автомашин, дүүргийн цагдаагийн хэлтсийн 61 алба хаагч, дөрвөн автомашин, ар гэрийн зургаан иргэн, нэг автомашин, нийт 72 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Харамсалтай нь хүүхдүүдийн хоёр нь осгож, нас барсан байдалтай олдсон бол нэг нь эсэн мэнд олдсон аж. Одоогийн байдлаар цасан шуурганаас эсэн мэнд олдсон хүүд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээд байна.