Статистикийн үндэсний хорооноос гаргасан I улирлын дүн мэдээгээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 34.2 мянга болжээ. Үүний 67.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд эзэлж байна. Ажил хайж буй иргэдийн 44.3 хувийг бүрэн дунд, 31 хувь нь дээд боловсролтой, 8.9 хувь нь техникийн болон мэргэжлийн, 2 хувь нь бага, 1.3 хувь нь магистр, доктор байгаа бол 1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна гэсэн судалгаа гарсан байна. Хүйсээр авч үзвэл 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.