Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагааг шалгажээ. Нийт төрийн өмчийн 134, төрийн бус 105 сургууль, нийт 239 сургуулийг хамруулсан байна.
Сургуулиудын цайны газар эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс гаргаж, 8.6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн “Үдийн цай” хөтөлбөриийн тухайн өдөр түгээгдсэн хоолноос илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлох дээж авч, НМХГ-ын төв лабораторид шинжилхэд тодорхой зөрчлүүд илэрсэн байна.
1 comment
Үргэлж л хангаж байгаагүй биз дээ. Ямар анх удаа тохиолдож байгаа асуудал биш