2018-04-12 09:571min04

М.Энхболд С.Баярыг суллахаар хуулийн байгууллагад нөлөөлөөгүй гэв

enhboldoo

АТГ-аас өнгөрсөн мягмар гаригийн орой Ерөнхий сайд асан С.Баярыг түр саатуулсан. Түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагаас гаргаад буй. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд С.Баярыг суллахаар тохирсон гэх мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, түүнийг суллахаар УИХ-ын дарга хуулийн байгууллагад нөлөөлж байгааг зарим мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан юм. Энэ тухай М.Энхболд дарга ” Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү?” гэсэн тайлбар өгчээ.