2018-04-11 18:011min07

Ш.Батхүүгийн биеийн байдал хүнд байна

bathuuhg

АТГ-ынханд гуравдугаар сарын 12-нд  баривчлагдаж 461 дүгээр хорих ангид саатуулагдсан “Жаст”  группийн кахирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Түүний хувьд чихрийн шижинтэй учраас хорих  ангийн эмчийн хяналтад байгаа аж. Сүүлийн хоёр хоног түүний өвчин хүндэрч, хорихын эмч нарыг багагүй сандаргасан тул эмчийн байнгын хяналтад шилжүүлжээ.

Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Засгийн газрыг их хэмжээний өрөнд  оруулсан хэрэгт  буруутган шалгаж буй. Саяхан л дөрөвдүгээр сарын 2-ны орой “С1” телевизээр гарсан нэвтрүүлгийг үзээд сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд хаяглаж бичсэн захидал, өөрийгөө буруугүй гэдгээ илэрхийлсэн түүнийг буйдан дээр тухлаж суугаад зурагт үзэж байнуу гэж хардлага ч төрөөд амжсан билээ.