Зарим агуу хүмүүс өөрийн амьдралаа тэнэг, инээд хүргэм маягаар үхэж төгсгөл болгодог. Олны дунд жорлон орохгүй хэмээн мөрийцөн ширээний араас босолгүй 11 хоног суун давсгаа хагалж нас барсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
1. Грекийн философич Хрисипп инжир- жимсний даршинд согтсон илжгээ шоолж зогсолтгүй инээсээр нас барсан.
2. Жек Даниэл – «Jack Daniel’s» алдарт вискиг үндэслэгч. Хатуулгагүй гутлаараа өөрийн сейфийг өшиглөж чигчий хуруугаа гэмтээсэн ба хөл нь шархалж цусанд нь бохир орсноор нас барсан.
3. Америкийн 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлор – 1850 оны 7 сарын 4 нь албан ёслолын ажиллагааны дараа хэт халуунаас болж олон мөхөөлдөс идснээс ерөнхийлөгчийн жинхэнэ албан тушаалд дэвшсний 5 дахь өдрөө таалал төгссөн.
4. Адал явдалт өгүүллэг зохиогч Аллан Пинкертон өөрийн зохиолын үйл явдалд зориулж хэлээ хүчтэй хатгаснаас болж идээт үжил өвчнөөр нас барсан.
5. Францын дуучин Франсуа Клод усанд орж байхдаа усны өрөөний гэрлийг өөрчлөхөөр оролдон цахилгаан гүйдэлд цохиулан нас барсан .
6. Жим Фикс, зохиолч – «Гүйлтийн тухай бүрэн ойлголт » бестселлер номын зохиогч 1970 онд гүйлтийн дасгал хийж яваад зүрхний хурц дутагдлаар нас барсан .
7. Төмөр гэдэст Гудини – Монреальд аялан тоглолт хийж явсан 3 оюутан бэлтгэлийн үер хувцас солих өрөөнд амарч байхдаа хүний ходоод хүчтэй цохилт хэрхэн хүлээн авдаг бол хэмээн сониурчихжээ . Гудини, өөрийн хэвлий орчим хүчтэй цохилт хийхийг хүсч найзууд гурван удаа хүчээ шавхан цохив. Хэд хоногийн дараахан дэлүүний урагдлаас болж хэвлийн гялтан хальс үрэвсэж нас барсан.
8. Жан-Батист Люлли – XVII зууны чадварлаг хөгжмийн зохиолч. Францын хааны захиалгаар хөгжмийн бүтээл хийж тоглолтонд бэлтгэж байхдаа өөрийн бүтээлтэйгээ зөрчилдөж шал дэвсэлснээс болж хөлөө хугалан цусан үжил өвчнөөр нас барсан байдаг.
9. XVI зууны гарамгай улс төрч нэр хүндтэй философич Фрэнсис Бэкон цастай өдөр шуудууны усанд тахиа хөлдөөх оролдлого хийсэн ч эцэст өөрөө хөлдөж нас барсан.
Сайхан Уул
3 comments
Тэр jack daniels гээд зурган дээр Оросын алдарт Распутины зургийг тавьцан байна Сэтгүүлчээ
Tiim bna!!!
ygd hudla. zurg tavisan be magdgui ene meddell ch zoiomol bj magadgui