АТГ-аас өчигдөр орой 20:00 цагийн үед Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг түр саатуулжээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж, түр саатуулах шийдвэр гаргасан бололтой.
Ч.Сайханбилэг өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд АТГ-т байцаалт өгсөн байна. Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, Дубайн гэрээг байгуулсан гэх асуудалд буруутгаад буй. Харин С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой асуудлаар өмнө нь байцаалт авч байсан юм.
3 comments
Монгол улс яагаад асар их баялагтай байж гаднын хараат еренд орсон улс болов
elbegee novshiig bas shorondoo hiihgvi yasan ym be
Юу ч хийхгүй Жэнко шиг худлаа попроод сууж байсан нь дээр юм байна дөө, зоригтой том төсөл нтр хөдөлгөсөн улсуудыгаа л хардаад шүүгээд салку юм. Ийм улс хэзээ яаж хөгжих вэ дээ. Олон жил ярьсан хөдөлгөж чадку байсан ОТ төслийг хөдөлгөж улсын төсөвт маш том орлого оруулах шийдэл гарц олсон хүмүүс биз дээ. Бүгд адилхан ядуу худлаа монгол ялнаа гээд гүзээгээ илээд элийрээд хэвтэж байхдаа таарсан үхэр Монголчууд