Ийм гарчигтай 40 зургаас бүрдсэн фото мэдээ businessinsider.com нийтэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын Удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болох магадлал өндөр байна.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд Хойд Солонгос, Японы зочин уулзалт зохион байгуулж байсан туршлагатай. Монгол Улс нь хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ болон АНУ, Хойд Солонгос гээд дэлхийн ихэнх улс орнуудтай найрсаг харилцаатай байдаг.
Трамп Ким хоёр удахгүй уулзах болсон хотын тухай мэдээллийг дараах фото мэдээг үзээрэй:
Монголын газар нутаг өргөн уудам. Техасын газар нутгийн хэмжээнээс хоёр дахин том бөгөөд Европын Холбооны бараг тал.
Бүргэдээ барьсан морьтон эрчүүд “Хаврын Бүргэд Наадам”-аар. Улаанбаатар, Монгол Улс.
Гэхдээ гуравхан сая хүн амтай.
Хотын төвийн цэцэрлэг, Улаанбаатар
Монгол Улсын хүн амыг газар нутагт нь харьцуулбал дэлхий дээрх хамгийн сийрэгт тооцогдоно.
Уламжлалт бөхийн хувцас өмссөн Монгол хүүхэд
Улаанбаатар хотын өндөр барилга ч, гэр хороолол нь ч өссөөр
Хотын төвийн эргэн тойронд байрлах гэр хороолол нь ажил хийхээр хөдөөнөөс ирсэн нүүдэлч монголчуудаас бүрдэнэ.
Тэдний ихэнх цэвэр усны сүлжээнд холбогдоогүй
Улаанбаатар хот орчмын Монголын уламжлалт гэрт нэгэн эмэгтэй хоол бэлтгэж байна
Улаанбаатар хотын төв талбай нь үнэндээ Сүхбаатарын нэрэмжит.
Чингис хааны нэрэмжит болгосон ч шүүх төв талбайн нэрийг буцаан Сүхбаатарын нэрэмжит болгохоор шийдсэн
Парламентын ордны чанх өмнө байрлах 1921 оны Монголын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын хөшөө
20 жилийн ойгоо тэмдэглэж буй төгсөгчид Сүхбаатарын талбайд зургаа татуулж байна
Чингис хааны ач хүү булаан эзлэгч Хубилай хаан бол Монголчуудын бахархалын нэг нь.
Булаан эзлэгч Хубилай хааны төрсний 800 жилийн ойн баярын үеэр Монгол бүжигчид.
Улаанбаатар хотын агаарын бохирдол
Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллынхны нүүрс түлж дулааны асуудлаа шийдэж байгаас үүдэлтэй аж.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарын хувьд амин чухал асуудал нь дулаан
Өвөлдөө -40C (-40F) хүрнэ. Мах хөлдөөхөд орон сууцны балкон, машины багаж хангалттай
Трамп Ким хоёрын дээд хэмжээний уулзалт болохын өмнө хотын зочид буудал, зам харилцааны ачаалал ихсэнэ
Улаанбаатар зочид буудал.
Энэ бол Улаанбаатарын олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудал.
Тэдний онгоцтойгоо буух буудал бөгөөд Ким өөрийн галт тэргээрээ ч ирж магадгүй юм
Монгол ЗХУ-тай нягт хамтын ажиллагаатай дэлхийн хоёр дахь хүчтэй коммунист орон байсан
Өнөөг хүртэл олон оюутан ОХУ-д сурч байна ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний айлчлал. Баруун талаас ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, зүүн талаас Монголын Ерөнхийлөгч асан Элбэгдорж. 2014 оны 9-р сарын 3.
Ерөнхийлөгч Ж.Буш, Дэд Ерөнхийлөгч Жое Биден нар ч Монголд айлчилсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш “Их Тэнгэр” цогцолборын гэрээс гарч байна. 2005 он. Буш нь АНУ-аас Монголд айлчилсан анхны Ерөнхийлөгч юм
Жон Керри, Хиллари Клинтон зэрэг АНУ-ын өндөр дээд албан тушаалтнууд Улаанбаатарт айлчилсан.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Наадмын үеэр нум сум харваж байна.
Наадам нь Монголын үндэсний уламжлалт баяр бөгөөд нум сум, хурдан морины уралдаан бөхийн барилдаанаас бүрддэг баяр юм. Улаанбаатар 2016.
Хойд Солонгосын иргэд эх орноосоо дайжин Хятадаар дайран Монгол руу дүрэвдэг Тэдний нэг нь Өмнөд Солонгосын элчингээс орогнол хүсэж буй нь.Түүний хүсэлтийг Өмнөд Солонгос хүлээн авч Сөүл рүү шилжүүлжээ.
Бэлтгэсэн Updown.mn
2 comments
МАНАЙД БҮҮ ИРЭГ
Монголоос хол байсан нь дээр