Дубайн гэрээний асуудалд нэр нь яригдаж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр орой 23:00 цагийн үед эх орондоо ирсэн гэх мэдээлэл байна. АТГ-аас түүнийг шалгаж байгаа бөгөөд прокурорын газраас дуудах хуудас хүргүүлсэн билээ.
АНУ-ын Денверт байгаа Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн нь үнэн бол түүнээс байцаалт авна. Харин одоо асуудал хаашаа эргэх бол гэдэг нь сонирхолтой. Ойрын үед бараг өдөр бүр баривчилгаа, саатуулгын мэдээ дуулдаж дотооддоо багаггүй хөл хөдөлгөөнтэй байна. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлаар “Жаст”-ын Ш.Батхүү саатуулагдсан. Үүний дараа алс холын Арабын нэгдсэн Эмират улсад зурагдаж байсан Дубайн гэрээний алдаа онооны автор нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн багийнхан болов. Тухайн үед 28 дахь Ерөнхий сайдтай нэг завинд хамт явсан гишүүдийг өнөөдөр эл хэрэгт буруутган шалгаад байна. ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тэгвэл яллагдагчаар нэр нь дуулдаад буй Ерөнхий сайд сайд асан Ч.Сайханбилэгийн хувь заяа хэрхэхийг хууль хүчний байгууллагынхан шийдэх биз ээ?
4 comments
Манай АНынхан бусдаас Солонгосын шүүх шиг Бак Ын Хе шиг яллаж яллуулж сурахыг шаарддаг Харин өөрсдөө яах бол улс төржүүлээд бужигнуулдаг аргаа хэрэглэх болов уу. Шүүвэл бүгдийг эс шүүвэл хэнийг шүүхгүй гэх болов уу. Бусдаас ардчиллыг шаардахын тулд өөрсдөө чин шударга ардчилсан байх хэргтэй болов уу? Бусдыг бүгдийг хураалгах хэрэгтэй харин бид бол ардчилсан улс учир Эрдэнэтийг хувьдаа хулхидан авч болно гэдэг шиг зүйл болдог доо.
Шууд 461-рүү ачуул.Солонгос улс хүчирхэг юмаа 24 жил хөрөнгө хураана манайхан мөн ч их дүлэгнэж байна өөрсдөө араас нь явах нь дутаж байх шиг хуулийнхан.
shoron tsaaz
shoron tsaaz