Хэдэн жилийн өмнө аав, ээж дүү, ахынхаа нялх хүүхдийг хөнөөсөн Б.Баярбатын гэх хэрэг гарч байв. Тэр этгээд аав ээж, охин дүүгээ хөнөөчихөөд хүчиндсэн байдаг. Согтуу ч биш эрүүл сэтгэцтэй хүн ийм зүйл хийх үү. Хуулийнхан Баярбатыг маш хурдан цаазлаж орхисон. 13 настай охинд архи цутгаад хүчиндэгч нар шоронгоос шүлэг бичээд байгаа сэтгүүлч Дашзэвэг ч эрүүл хүн биш. Эд нар чинь мал амьтан биш хүн дүрстэй. Хүн ийм зүйл сэтгэнэ гэдэг төсөөлнө гэдэг эрүүл саруул хүний ухаанд багтамгүй. Заримдаа хоол хүнс, ууж иддэг архи дарснаасаа болов уу гэж санагдах юм.
Тэр ой найман сартай хүүхэд хүчиндэгч бол сэтгэцийн гажигтай нэгэн байх. Дотоожоо ч мартчихсан этгээд л гэхэд сэтгэцийн эмгэгтэй харагдах юм. Хүүхэн болгон руу элдэв мессиж бичиж, дуучин эмэгтэйг хазчихснаас үзвээс бусдыг зовоох сэтгэцийн эмгэгтэй. Түүний ичиж зовохгүй байна гэдэг тэнэгэрэлийн шинж хэлбэр гэдэг. Заримдаа сэтгэцийн эмгэгтэй улсуудтай цуг байгаа мэт сэтгэгдэл төрдөг үү. Зурагтаа асаахаар цоо эрүүл биш нөхөр улс төр яриад. Их хулгай хийх, хүчиндэх, цагаан хөөс цахруулан ярих, худал ярих зэрэг нөхдүүд сэтгэцээ нэг үзүүлээч. Сэтгэцийн эмгэг судлалын төвийнхөнд хэлэхэд зарим нэг өвчтөнгүүд чинь төр засагт гараад суучихсан байна шүү.
Эх сурвалж Б.Жаргалсайхан