Гүүрэн гарц барихад Монголоос 400 орчим хүн ажиллана

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ. Төслийн ажил 2019 онд дуусч ашиглалтанд оруулснаар бүрэн хэрэгжинэ гэж тооцоолжээ. Энэ ажилд монголчууд оролцохгүй, хятадаас 600 орчим ажиллах хүчин авчирч ажиллуулна гэх хардлага байсан юм. Тэгвэл энэ ажилд Монголоос 400 орчим хүн ажиллах бол Хятад улсаас 198 ажилчин оруулж ирэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, автомашинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой. Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая ам.доллараар хийгдэж байна.

6 thoughts on “Гүүрэн гарц барихад Монголоос 400 орчим хүн ажиллана

  1. зочин 2018-04-10 10:48 at 10:48

    нарны гүүрийг японы зөвлөх гээд 20 инженер байсан бусад нь монгол инженер ажилчид байсан. заавал хятадуудаар яах гээд байдаг

    Хариулах
  2. ganbaa 2018-04-10 11:26 at 11:26

    vnen biz.ene bol mongo
    ygaah neg helber.gartai bil gartai holtoi bol holtoi shvvdei….

    Хариулах
  3. Монгол цус 2018-04-10 12:23 at 12:23

    МАН-ынхан худал ярьж байх шивдээ.

    Хариулах
  4. M 2018-04-10 12:49 at 12:49

    japan ymu hoid solongos baij bolno shvde zaawal hujaa nariig tejeeh yamar hergtei ym.

    Хариулах
  5. kukua 2018-04-10 13:30 at 13:30

    yapon humuuseer bariulah heregtei chanartai manaihan tender nereer ideed bgaa

    Хариулах
  6. Зочин 2018-04-11 00:03 at 00:03

    Төмөр замыг богд уулын урдуур явуулдаг болно хот дундуур галт тэрэг явуулахгүй гээд донгодоод байсан яасан бэ.

    Хариулах

kukua-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн