“UBS” телевизийн хөтлөгч Э.Уянга МУИС-ын Утга зохиолын ангийг төгссөн билээ. Өнгөрсөн онд тэрбээр ээж болсон. Ингээд ч тэрүү ойрын өдрүүдэд нам гүнхэн байгаа. Хөтлөгч бүсгүй өчигдөр ангийн найзынхаа номын нээлтэд очжээ.
Энэ тухайгаа цахим хуудсандаа найзынхаа номын талаар “Утга зохиолд дурлагч үнэнч уншигчид, утга зохиолтой анхлан танилцаж буй хүүхэд залууст, уншдаг хэдээсээ өөртэй танилцах хүсэлтэй эрэлчидэд гээд хүн бүрийн ширээн дээр заавал байх ёстой, мөлжөөд л, уншаад л, эргүүлж тойруулаад дэргэдээ байнга байлгаж баймаар уйгагүй их судалгааны үр дүн, урт настай сайн бүтээл болжээ” хэмээн дүгнээд авлаа.