2014 онд Ираны нутаг дэвсгэр дээр байгуулагдсан хорин мянган хүнтэй хазара-монгол “Фатимиюн” дивиз нь сургалт зэвсэг техник бүх хангалтаа Ираны армиас авч хазар дайчид нь ээлж ээлжээр Сирийн нутагт орж Ассадын дайснуудыг бутцохисоор гурав дөрвөн жил болж байна. Сайн дурын эдгээр дайчид сард 500 долларын цалинтай, ихэвчлэн Афганаас дүрвэж ирсэн шийт шашинтай хазаруудад Иранд 10 жилээр оршин суух эрх олгож байлдаанд нас барсан тохиолдолд ар гэрт нь Ираны иргэншил өгдөг.
Нэг сарын цэргийн бэлтгэл сургууль хийгээд Сирийн фронтод хамгийн хүнд хэцүү галын тэргүүн шугаманд тэд байлдан зуугаас 15 хазар дайчин амьд үлдэх тохиолдол ч бий. Хазарын дивиз Сирийг чөлөөлөх бүх шийдвэрлэх тулаанд орж дивизийн хоёр захирагч, 2000 гаруй хазар дайчид амь үрэгдэж 8000 гаруй нь шархдаад байна. Афганд аль наяад онд зөвлөлтийн цэрэгтэй, дараа нь талибуудтай байлдаж сурсан хазарууд Ассадын гол дайсан Сирийн чөлөөт арми, Исламын фронт, Ан-Нусрагийн фронт, Исламын улсын эсрэг байлдаж Дарьяа Идлиб Алеппо Пальмир зэрэг ихэнх хот сууринг чөлөөлөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоо нутгийн хойд хэсэгт Евфрат голын эрэг дээр Америк тэргүүтэй сирийн сөрөг хүчин барууны эвслийн эсрэг шийдвэрлэх тулаанд орохоор сөргөлдөн зогсож байна.
Саяхны хоёрдугаар сарын тулалдаанд Америкийн хяналтанд байгаа Евфрат голын баруун эрэг дэхь нефть хийн байгууламжийг эзлэн авах зорилгоор хазарууд оросын гэрээт вагнерууд сирийн армийн 4-р дивизийн дайчдын хамт голыг гатлан дайраад америкуудад бөмбөгдуулөн бүгдээрээ алуулах шахан алдан /сири орос хазар нийлээд 250 хүнээ алдсан/ оросын холбогч офицерүүдийн тусламжтайгаар америкийн бөмбөгдөлтийг арайхийж зогсоосон юм. Хазарчууд нэг талаас Афганаас гадуурхагдан дүрвэсэн, нөгөө талаас Иран төвтэй шийтийн шашныг хамгаалах суртал ухуулгад автагдсан “Фатимиюн” дивизийн боевик болж харагдаж байгаа ч ахуйн талаасаа дээшээ тэнгэр хол доошоо газар хол гэгчээр өөрийн гэсэн эх орон газар нутаггүй тэдэнд ар гэр үр хүүхдээ тэжээхийн тулд, аль нэг улсын иргэншил паспорт тэдэндээ олж өгөхийн тулд амиа золиослон хөлсний цэрэг болохоос ч өөр арга зам байхгүй юм.
Цэрэг-улс төрийн нөхцөл байдлыг ялгаж салгах нь бүү хэл бичиг үсэг мэдэхгүй хазарын арвандөрөв тавтай хүүхдүүд хүртэл ариун шийт шашнаа хамгаалж буй ойлголтын дор ар гэрээ тэжээхийн тулд байлдаж байна. Сүүлийн үед нэг талаас Ассад Орос Ираны эвсэл нөгөө талаас Америк тэргүүтэй барууны эвсэл исламын дайчдыг бүслэн бүрмөсөн устгахын оронд хүмүүнлэгийн коридор гарган тэднийг дайны хөлөөс зайлуулснаар асар их байлдах туршлагатай исламын дайчид Ойрхи дорнод төдийгүй Афган Дундад Ази Сомали Мали Ливи Индонези Филиппин зэрэг дэлхийн олон өнцөг булан бүрд дүрвэн тархаж байгаа нь тэдэнтэй хэзээ нэгэн цагт дахин дайтах аюул учруулж байгаа юм. Хазарчууд Ассадын талд Иран Пакистаны шийт бүлэглэл, Ливаны Хезболлахын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж байгаагаараа тэд удахгүй Исламын дайчдын дараагаар Америк тэргүүтэй барууны эвслийн хорхойтой араанд зуугдан бут ниргэгдэх төлөвтэй байна.
Бусдад үргэлж ад үзэгдэн өөрийн гэсэн эх оронгүй эхнэр хүүхдүүд нь дүрвэгсдийн хуаранд толгой хорогдон, өөрсдөө хүний газар хөлсний цэрэг болон амь тэмцэж яваа элэг нэгт хазар эрчүүдийг хараад эх орон газар шороо бидэнд ямар их үнэ цэнэтэй болохыг улам ихээр ухаарч эцэг өвгөдөөс үлдээсэн тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах нь монгол хүн бүрийн эрхэм үүрэг гэдгийг бид гүнээ ухамсарлах ёстой.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
11 comments
элэг нэгт хазар ч биш байхөө.саяханы сүүлийн судалгаагаар тэд тэнд аль 400 зуунаас хойш амьдарсаар байсан гэнэлээ
шаалдаа
hazaruud mongol garaltai bishee. delhiin bolon mongoliin alban esonii tvvh tegej vzdegee. heden hvn ard tvmenii byui folk istori hiij hazariig mongol garaltai gej hudalaa tvvh zohioj bnaa.. delhiin tvvhiig ali ert bicheed duussan daa. ene heden folk istorchid odoo delhiin tvvhiig oorchiloh geed tenegteh garuud bna. ter sanchir geh geh abgai yamar ch erdem shinjilgeenii neelt sudalgaa hiigeegui baij toriin soerhol ablaa sh dee…zvgeer l ayiliin temdeglel bicheed l hazar mongol garaltai gej folk istori hiisen hvn iim shagnal ogson absan hvn vnen onigoo doo…
эвийдээ хөөрхийс минь
Хазааруудад генетикийн шинжилгээг Монголдоо хийж тэдэнд Монгол Улсын иргэншил олговол яасан юм бэ. Тэгээд тэднийг БаянӨлгий аймагт 1-2 суманд төвхнүүлэн амьдрах газар олгоод эхний 10-20 жилдээ харгалзан Монгол хэл усыг нь сэргээх арга чарга хэрэглэх хэрэгтэй юм биш байгаа даа…
hazaruud mongol garaltai bishee afganstand 8 say irand 1 say pakistand 0.5 say baruund amerik kanadad 0.5 say hazaruud bii. iim tom oni ertenii tvvhtei persiin dari heleer yridag shiit musilman shashintai afganstanii uguul vndseten ch dee. busad bvh ard tvmen ni nvvj irsen sh dee, pakistanaas 19 zuund pushtunuud, tadjikstanaas tadjik vzbekstanaasvzbekuud, turkmenuud turkmenees 1917 onii orosiin hubisgalaar l orj irsen ard tvmenvvd sh dee..afganstand afgan vndesten gej baihgui ee. bvgdiig ni afgan hvn gedegee..
Хөөрхий дөө маш хэцүү шүү дээ.
shal hudalaa ter divizd dongoj 3500 tsereg l bgaa sh dee hurandaa minee. tegeed ch hazaruud mongol garaltai bishee.irand neg say hazaruud amidardagaa. ihenh ni bvr 20 zuund orj iresen ch dee.odoo bol afganstanaas hazaruudiig ruulahgui bgaa ch dee hudalch hurandaa minee. uls oronii hil hyzgaariig duriin hvn dabj orood baidagui sh de..
хазар Монгол биш зөв бич
Эд нар чинь жинхэнэ МОНГОЛ ХҮНгэдгээ харуулж байгаа юм бишүү..ИХ ДАЙНЫ ҮЕД ГЭЭГДЭЖ ҮЛДСЭН ХҮМҮҮС ГЭХЭД ЭЗЭН ЧИНГИСИЙН НЭРИЙГ ГАРГАЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
Hujaa nariig oruulj bolj bgaa yum chin hazara nariig oruulj yagaad bolohgui gej.orosudiig haraldaa ooriin irgenee hamgaalah neriidleer ukrainaas baahan gazar avaa bizdee.hujaa narig tegehgui gesen batalgaa bhgui shuudee.harin hazara mongolchuudad ene bol ovog deedsiin chin nutag geed oilguulchihval bid naraas iluu hamgaalj temtseh bh.harin bid ene bdlaaraa bol gonjiin joo.