Ойрын үед бараг өдөр бүр баривчилгаа, саатуулгын мэдээ дуулдаж байгаа нь ялангуяа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг айдаст автуулах, үйл ажиллагаанд нь саад учруулах, хөрөнгө оруулагчдынх нь өмнө нэр хүндийн хувьд ч эрсдэлд учруулах магадлалтай байгаа нь үнэний ортой. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлаар “Жаст”-ын Ш.Батхүү саатуулагдаад байгаа. Мөн Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Арвинсан, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайхан нарыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй. Дараа нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах сураг гарсан.
АТГ-ынханд гуравдугаар сарын 12-нд баривчлагдаж 461 дүгээр ангид саатуулагдсан Ш.Батхүү дөрөвдүгээр сарын 2-ны орой “С1” телевизээр гарсан нэвтрүүлгийг үзээд бичсэн Ш.Батхүүгийн захидал. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хийгээд Стандарт банкны өр, Л.Мөнхбаясгаланд хандаж хэлсэн үгнээс харвал энэ хүн яг хаана байна вэ гэх эргэлзээ төрүүлнэ. Хэрвээ үнэхээр хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй бүх хүмүүс буйдан дээр тухлаад телевиз үзэж, нэвтрүүлэг сонирхож суудаг бол Монголын шорон хүүхдийн цэцэрлэгээс ч илүү тансаг юм гээч.
4 comments
энэ юу ч биш мөнгөтэй хүн шоронд орох болгонд шоронд ямар нэг шинэ юм
баригддаг,тэр ч бүү хэл дотроо бол жирийн дундаж айлаас илүү тансаг байдаг
ЭЛБЭГДОРЖ – ЭЛЧИНГЭЭР ТОМИЛЖ ХОЛДУУЛДАГИЙН ИЖИЛ ШОРОН НЭРТЭЙ АМРАЛТАНД АМРААЖ БУЙ .
Шоронд мөнгөтэй хүн атман болслн гэсэн. Шоронгын дарга нар яаж ч чаддаггүй. Мөнгө бүхнийг шийднэ.
Эрх мэдэлтэй байхдаа ирээдүйд очих газраа тохижуулсаныг буруутгах ч бас хэцүүлдээ,алсын хараа амиа бодсон л хэрэг шүүдээ.