Хонг Конг, Макао, өмнөд эргийн Жухай хотуудыг холбосон 55 км урт гүүрийг энэ сард багааж нээх гэж байна. Дэлхийн хамгийн урт тэнгисийн гүүр зургаан эгнээтэй, дөрвөн хонгилоор дайрдаг гэнэ. Нэг хонгил нь усан дор байрладаг байна.  Гүүрийг дэмжихийн тулд хиймэл арлуудыг байгуулсан байна.

Хонг Конг-Жухай-Макао эдгээр хотуудын хооронд зорчих хугацааг хоёр дахин бууруулж буйгаараа онцлог юм. Гүүрээр өдөрт 40,000 автомашин зорчих бол 10 минут тутамд автобус зорчих юм Явган болон дугуйтай хүн зорчихгүй, зөвхөн автомашинд зориулагдсан гүүр гэнэ 120 жилийн хугацаанд хэвийн ашиглагдана гэж албаныхан мэдээлжээ.

Гүүрийг байгуулах явцад саад бэрхшээл олон тохиолджээ. Тухайлбал барилгын 2 ажилтан амиа алдаж, бетоны чанарыг хуурамчаар мэдээлсэн хэргээр 19 хүн баривчлагдсан байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн