Виржиниа мужийн хамгийн шилдэг үл хөдлөхийн зуучаар Б.Инга хэмээх монгол бүсгүй шалгарчээ. Америкийн улстөрчид болон нэр хүндтэй бизнес эрхлэгчид Америкийн зүүн эргийн Washington DC, Виржиниа болон Maryland мужид суурьшдаг аж.
Б.Инга 19 настайдаа АНУ-д ирсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт реалтераар ажиллаад таван жил болж байгаа гэнэ. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүмүүст хэрхэн амжилттайгаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах талаар хичээл заадаг байна. Монгол бүсгүй маань 800 гаруй реалтерүүдээс үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл болон борлуулалтаараа манлайлав.
2 comments
Bayar hyrgej amjilt hysie
монголд үлдэх сэхээтнүүд алга боллоо