Хаан банкинд Улсын дээд шүүх хэрхэн үйлчилж, гар хөл нь болж, шүүхийн шийдвэрийг хаан банкны талд гаргаж байгаа баримтыг дэлгэлээ. Шүүхийн байгууллагын хууль бус үйлдлийн талаар Шударга шүүх ТББ-ын ТУЗ-ийн дарга, хуульч Х.Бат-ялалт болон сэтгүүлч М.Наранбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Хуульч Х.Бат-ялалт “Хаан банк” дээд шүүхийн шүүгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, хариуд нь шүүхийн шийдвэрийг энэ банкны талд гаргасаар иржээ. Бид зөвхөн ганцхан жилийн баримтыг судалж үзэхэд 2013-2014 онд 34 хэргийг Хаан банкны талд шийдэж, иргэдийг хохироосон байна. Тэгвэл Хаан банк хэний эзэмшилд байдаг вэ. Тус банкны үндсэн хувьцааны 41.3 хувийг Япон компани, Хонг Хонгын компани 13.1 хувийг, Таванбогд 22.2 хувийг, Олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг,” Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан захирлын гэр бүлийн хүн хатагтай, Д.Хулан 13.33 хувийг эзэмшдэг. Үндсэндээ 60 орчим хувь гадаадын эзэмшилд байдаг банк Монгол Улсын шүүхийг барьж байна. ТУЗ-ын найман хүний зургаа нь гадаад хүн байна” гэлээ.
2 comments
хуучаа ярих гээд хулгайгаа ярьсан ХААН банк зээлийн хүү буурах боломжтойг нотлож өглөө
Satin 1 having boo jiliin 12 humid bna 8 huvias ih baihad yum muu bna too boson chaddagui managed hiih Yuma ole Yamaha yum