АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Румыны Девеселу дахь пуужингаас хамгаалах баазын долоон цэргийн албан хаагч Румыны Крайова хотын нэгэн шөнийн клубын ажилтнуудыг зодож танхайрсан тухай “Digi24” телевизийн суваг мэдээлжээ. Долоон цэрэг шар пиво ууцгааж тооцоогоо хийлгүй гарцгаасан байна. Шөнийн клубын хамгаалагчид тэдний араас гарч тооцоогоо хийхийг шаардахад зодоон өдөөжээ.
Хэргийн газар ирсэн цагдаа нар өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн америк цэргүүдийг баривчлан саатуулж, тавыг нь олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн торгосон байна. Цэргүүд дотор гурван офицер танхайрсныг нотолж, тэдний эсрэг дотоод мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлсэн тухай мэдэгджээ.