ОХУ-ын зөн билэгтэн, телевизийн хөтлөгч Влад Кадони “Дом-2” шоуны оролцогч бүсгүйд хамраа хугалуулсан байна. Влад нэвтрүүлгийнхээ шинэ дугаарын зураг авалтын үеэр нэлээд махлаг оролцогчийг гар дээрээ тосч авах хэрэгтэй болжээ. Гэвч золгүй явдал болж, хөтлөгчийн хамар нь хугарсан байна.
“Зөн билгийн тулаан”-д оролцож байсан тэрбээр Сибирийн хар шулам гэгддэг алдартай зөн билэгтэн Елена Голуновагийн хүү билээ. Влад Кадони хэдэн жилийн өмнө Монголд ирээд буцсан юм. Одоо “Дом-2” реалити шоуг хөтлөх Хөтлөгч Ольга Бузова, Влад Кадони нарын өгсөн нэлээд хүнд даалгаврыг биелүүлж байсан оролцогч Саша Черно Владыг гэмтээжээ. Хөтлөгчийн хамраас цус ихээр гарч, түргэн тусламж дуудсан байна.
1 comment
setguulchee, naad bichsem umniihaa utgiig haraach, hayanuulaach yadaj aan