Ч.Сайханбилэгийн эхнэрийн тасархай тансаглал
2018-04-03 17:40

“Соронз” сэтгүүлийн ээлжит дугаарт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгаль хэрхэн тансаглаж буйг харуулсан зургууд нийтэлжээ. Тухайлбал, О.Байгаль хатагтайн нэг ээлжийн цүнх 150 сая төгрөгийн үнэ хүрэх бол тансаг брэндийн ганц пальто нь 40,000 америк долларын үнэтэй ажээ. Тус сэтгүүлд О.Байгалийн тансаг хувцас, эдлэлийн зургийг жагсаавал 10 гаруй хуудас дүүргэж, тансаг эдлэлд дуртай хүүхнүүдийг ухаан алдуулна гэж өгүүлжээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эхнэрээ ийн тансаглуулж байгаа боловч Рио Тинтотой Дуайн гэрээ гэгчийг хийж, Монголыг хохироосон асуудалд холбогдоод байгаа энэ хүн хаанаас тэр их мөнгийг олж байна вэ гэсэн асуулт гарч байна.