Өмнөд Солонгосын шүүхэд ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох хэргийн шүүх хурал болж 30 жил хорих ял 110 сая америк долларын торгууль ногдуулсан юм. Хоёрдугаар сард прокуроруудын төлөвлөсөн ялыг шүүх ирэх Баасан гаригийн 14 цаг 10 минутад хэлэлцэх тов гарсан байна. Уг шүүх хурал телевизүүдээр шууд дамжуулахаар төлөвлөж байна. Шүүхээс гаргасан энэхүү шийдвэр нь төрийн өндөр дээд албан тушаалтанд холбогдох хэрэг ялангуяа авилгатай холбоотой хэргийг анх удаа олон нийтэд шууд дамжуулах гэж байгаа хэрэг болж байна.
Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе авилга хээл хахууль төрийн нууц задруулсан эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж баривчилсан юм. Өдгөө 66 настай Пак Гын хе баривчлагдаж хоригдсоноос хойш 1 жилийн гаруйн хугацаа өнгөрөөд байна.