Компьютер дээр олон цагаар сууж ажилладаг, бичиг цаасны ажилтай хүн бүрт нүд аргаж, хатгуулж өвдөх, улайж хорсох, нулимс урсах зэрэг шинж тэмдэг байнга илэрдэг. Ийм байдал удаан үргэлжилбэл нүдний булчингууд зангирч агшиж даралттай болдог.
Та 40 минутаас нэг цаг компьютерийн дэлгэц ширтлээ гэхэд хоёр минут босоод цонхоор холын юм харах, нүдэн дээрээ хүйтэн жин тавих, нүдээ баруун, зүүн, дээшээ, доошоо эргүүлэх дасгал хийснээр нүдний булчинг суллаж, амрааж аливаа эрсдлээс хамгаалж чаддаг байна. Хэт хуурайшсан нүднээс нулимс илүү гардаг гэх хачирхалтай баримт бий.