Өнгөрсөн шөнө АНУ-ын Техас мужийн Хьюстонд Девин Холмс гэх 26 настай залуу толгойдоо буудуулж буй бичлэг тавигдаж тухайн гэмт хэргийг цагдаа нар илрүүллээ.
Бичлэгт тэд машиндаа гурвуулаа байх бөгөөд урд суудалд суусан Кассандра Дампер гэх 25 настай эмэгтэй нэлээн бухимдуй буутай гараа савчуулах нь бичигдсэн байна. Харин Холмс гэх буудуулсан залуу түүний гараас бууг авахыг оролдож байгаад гэнэтхэн хажуугийн суудал руу унасан дүр зураг бичлэгт буужээ.
Харин Кассандра Дампер тэд найзууд, тухайн үед зүгээр дүрсгүйтэж байсан гэж мэдүүлжээ. Харин цагдаа нарыг баривчилах үед буун дээрх хурууныхаа хээг Кассандра арилгасан байжээ. Цагдаа нар түүнийг буутай болгоомжгүй харьцсан гэх үндэслэлээр баривчилаад байна. Харин эмнэлэгт хүргэгдсэн залуугийн биеийн байдал нэлээн хүнд байгаа гэнэ. Энэ хоёртой хамт байсан залууг одоогоор баривчлаагүй байгаа аж.
Эх сурвалж Updown.mn
https://youtu.be/ygsVz_1PCCw