2018-04-03 14:541min04

“Миний охин амьд байсан бол гэр бүлийнхэндээ баяр баясгалан болоод явах байсан”

13 nas

Бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан 13 настай охины хэрэг өнөөдөр хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Эл хэрэг гараад долоон сар гаруйн хугацаа өнгөрсөн ч маргаан дагуулсан хэвээр байгаа нь талийгаачдын ар гэрийнхэнд бүр ч их зовлон нэмж байгааг охины өвөө Ц.Тэрээдээ хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр “Миний охин амьд байсан бол сурагчдынхаа дунд сурч боловсроод гэр бүлдээ баяр баясгалан болоод явах байсан ч хөлдүү газар булаатай хэвтэж байна. Энэ хугацаанд бид амьдаараа тамлагдаж байна. Бид аргаа бараад Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн” гэжээ.

Талийгаач охин өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан байдалтай олдсон. Хэрэг гардаг өдөр охиныг автобусны буудал дээр зогсож байхад нь гэмт этгээдүүд утсыг булаан авч зугтаж байгаа бичлэг дэлгүүрийн камерын бичлэгт үлдсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийн хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд цаазын ял оноох тухай хуулийн төсөл санаачилж хаврын чуулганаар хэлэлцүүлхээр болсон юм.

4 сэтгэгдэлтэй

  • zochin....

    2018-04-03 14:57 at 14:57

    hun ami deer utas bulaasan geed deermiin nemegdej bga yum bndaa

    Хариулах

  • zochin....

    2018-04-03 14:58 at 14:58

    13 nas bol denduu baga nas shu

    Хариулах

  • Гэрэл

    2018-04-04 09:44 at 09:44

    ийм хууль шүүхтэй байхад шударга ёсны тухай мөрөөдөөд ч хэрэггүй.Аягүй бол өөрөө биеэ үнэлдэг байсан байна гээд шийдэж чмагадгүй шүү.Мөнгөөр шийдэх гээд байлгаад байгаан.

    Хариулах

Гэрэл сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй