Их Британийн баруун хэсгийн Ливерпулийн орчмын Бебингтон хотын нэгэн байранд дэлбэрэлт болсны улмаас нэг барилга нурж, 30 хүн шархаджээ. Албаныхан дэлбэрэлтийг ахуйн хий алдагдаснаас болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа юм байна. Хэвлэлүүд дэлбэрэлт болсон барилгад бүжгийн студи ажилладаг.
Студийн хажуу талын хятад ресторанд энэ үеэр олон хүн үйлчлүүлж байсан. Осол болсны дараа энэ газарт 12 түргэний машин, 40 орчим галын машин ирсэн. Зэргэлдээх байрны оршин суугчид маш хүчтэй доргилт мэдэрсэн хэмээн мэдүүлж байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.