Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан манай батальоны бие бүрэлдэхүүн дэлхийн хапуун цэгүүдэд энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон НҮБ-ын “Энхийн төлөө” медалиар энгэрээ мялаалаа. ЁСЛОЛЫН арга хэмжээнд UNMISS ажиллагааны Хүчний командлагчийн орлогч, бригадын генерал Д.Баярсайхан, Юнитий мужийн зохицуулагч,хатагтай Хироко Хирахара болон Бентью хотод үүрэг гүйцэтгэж буй гадаадын цэргийн багуудын удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр бригадын генерал Д.Баярсайхан “Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн үүргээ амжилттай гүйцэтгэж Монгол Улс болон Зэвсэгг хүчний нэрийг өндөрт өргөж яваа хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг UNМISS ажиллагааны Хүчний командлал өндрөөр үнэлж байгааг хэлэхэд таатай байна. Мото буудлагын батальон нь өөрийн хариуцлагын бүсэд байрлах дэлхийн хамгийн том дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангах, агаарын болон газрын хол ойрын эргүүл хийх, хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг аюулгүй явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байгаад нь талархаж байна” гэв. Мөн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Дэвид Шэйрэр баярын мэндчилгээ явуулсныг уншиж танилцуулсан.
Тус мэндчилгээнд “Монголын батальон нь өөрсдийн үйл ажиллагаагаараа дамжуулан НҮБ болон БНӨСУ-ын ард иргэдийн хооронд найдвартай гүүр нь болж, үүргээ ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй биелүүлж байгаа бөгөөд цаашид ч энэхүү чухал хувь нэмрээ UNMISS ажиллагаанд оруулна гэдэгг илтгэлтэй байна” хэмээн онцолсон юм. НҮБ-ын медаль гардуулах ёслолын арга хэмжээний бэлтгэл ажил болгож “Хубилай” баазын жагсаалын талбайд өргөтгөл хийж, шалган нэвтрүүлэх байрууд болон тавиуланг шилжүүлэн байрлуулж тохижуулсан юм.
Ахлах дэслэгч Э.Очхүү
Эх сурвалж: “Соёмбо сонин”