Хүн зөвхөн турахын тулд биш ер нь гэдэс дотроо цэвэрлэж байх хэрэгтэйг эмч нар зөвлөж байна. Хүрэн манжинг хоолондоо тогтмол хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.
Хүрэн манжингийн шүүс бэлдэхдээ нэг ширхэг хүрэн манжинг сайтар угаагаад 3-4 хувааж нэг литр буцалсан усанд хийж хонуулна. Ингээд маргааш нь өглөөнөөс орой болтол юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ингэж чадсанаар тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгддөг байна.
Манжинд натри, кальци, магни, хүхэр, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг байна. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг аж. Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.
Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бүх хүмүүс өдөр бүр 150 г хүрэн манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай. Эцэст нь анхааруулахад, цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед болон сахарын өвчтэй хүн хүрэн манжин идэж болдоггүй байна.