Кемерово хотын худалдааны төвийн захирлыг цагдаа нар өнөөдөр баривчилжээ. Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын Сибирийн Кемерово хотын худалдааны төвд Ням гарагт гарсан түймэрт 68 хүн амь насаа алдсан.
ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны мэдэгдэлд худалдааны төвийн галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй Юлия Богдановаг баривчилсныг мэдээлсэн байна. Богданова нь “Зимняя Вишня” нэртэй худалдааны төвийг эзэмшдэг Кемеровогийн Чихрийн Үйлдвэр нэгдлийн ерөнхий захирал аж. Тоглоомын төв, кинотеатр байрладаг худалдааны төвийн дээд давхарт гал гарахад олон хүүхэд, эцэг эхчүүд тэнд байсан юм. Мөрдөн байцаагчдын дүгнэлтээр байгууламжийн ослын гарцууд түгжээтэй, галын дохиолол нь ажилладаггүй байжээ. Эдгээр дутагдлуудын талаар ажилтнууд нь удаа дараа мэдэгдэж байсан ч Богданова зохих арга хэмжээг авдаггүй байсан нь ийм эмгэнэлт явдал хүргэсэн гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.