Урин салхи сэвэлзэж, яргуйн дэлбээ мишээсэн хаврын өдрүүд үргэлжилсээр байна. Хаврын улирлыг хайрын улирал гэх нь ч бий. Тэгвэл сүүлийн үед олон түмний дунд амнаас ам дамжин аялагдах болсон нэгэн уран бүтээл бол МУСТА, Жүжигчин Л.Сөрөлтийн дуулсан “Гоо Марал” дуу юм.

Энэхүү дууны шүлгийг бичсэн яруу найрагч М.Цэрэнтогтохын “Гоо Марал” уран бүтээлийн тоглолт 2018 оны 4 дүгээр сарын 11 нд Монгол бөхийн Өргөөнд товлогджээ. Дуучин Э.Төрмандахын “Жаргалтай явна хоёулаа”, Дуучин О.Гансувдын “Миний ээж хөөрхөн” зэрэг олон шилдэг дууны яруу найрагч тэрээр хаврын улиралыг хайрын дуугаараа мялааж ийнхүү шилдэг уран тоглолтоо толилуулах гэж байна.

Яруу найрагч М.Цэрэнтогтохын “Гоо Марал” тоглолтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80661814,88641814 дугаараас лавлах юм байна. Билетийг дээрх дугаараар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн