Чихрийн шижинтэй хүмүүсийн 75 хувийг илрүүлж чадаагүй гэв

2018-03-30 09:161min0
chiher

Олон улсын чихрийн шижингийн холбооноос гаргасан тооцооллоор 100 мянган хүн ийм өвчтэй байж магадгүй гэж үздэг байна. Манай улсад 25 мянган хүн энэ өвчинөөр өвдсөн гэж оношлогдсон бол 75 хувийг нь илрүүлж чадаагүй далд хэлбэрт байгаа аж.

 Тиймээс эрт илрүүлгийг сайжруулах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Мөн оношлогдсон хүмүүсийн 95 хувь нь эмчийн хяналтад оролгүй, өвчнөө хүндрүүлдэг байна. Чихрийн шижингийн үед ам цангах, шингэн зүйл их уух, ойр ойрхон бие засах, шалтгаангүй ядрах, арьс хуурайших зэрэг ерөнхий шинж илэрдэг аж.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй