Путины саяхан танилцуулсан тавдахь үеийн тив алсгалах цөмийн пуужин Сармат буюу Сатан-2 бол хоёрзуун тоннын жинтэй, 35 метр урт, секундэд 7 км хурдтай, алсын тусгал 18000 км, шингэн түлштэй олон шатлалт хөдөлгүүртэй, 10-15 цөмийн цэнэгт байлдааны хошуутай, мөн Авангард пуужингийн системийн удирдлагатай гурван байлдааны блокыг сансарт тээх чадалтай.
Орчин үеийн америкийн пуужингээс хамгаалах системийг нэвтрэн орох найдваргүй шахуу болсон Зөвлөлтийн үеийн моралийн элэгдэлд орсон Сатан-1 буюу РС36 пуужинг зайлшгүй солих шаардлага, тэдгээрийн зарим эд ангийг Украин зэрэг хуучин ЗХУ-ын зарим улсуудад үйлдвэрлэж байсан зэргээс шалтгаалан энэ жилээс Сармат\Сатан-2 буюу РС28-оор тэдгээрийг солиж 2025 онд гэхэд бүрэн шинэчлэх төлөвтэй байна.
Сармат нь хурдаар төдийгүй өндөр маневраар хойд өмнөд туйлаар дамжин Америкийн агаараас хамгаалагдаагүй хэсгээр нь нэвтрэн орж цөмийн цохилт өгөх зориулалттай.
Оросын пуужингууд хилээсээ 1000 км дотогш нутгийн гүнд газар дор уурхайд байрлаж харвах цөмийн суурин концепитэй байдаг бол америкууд стратегийн бөмбөгдөгч дээр төвлөрсөн нүүдлийн цөмийн концепитэй улс бөгөөд 2025 он гэхэд америкууд бөмбөгдөгч В2-оо халж 100 гаруй В3 буюу В21 стратегийн бөмбөгдөгчтэй болохоор төлөвлөж байна.
Путины танилцуулсан хоёр дахь супер зэвсэг бол тийрэлтэт онгоц Миг-31 дээр суурилагдан байндаа дөхөж очоод 2000 км зайнаас онгоцноос харвагдах Кинжал нэрт цөмийн далавчит пуужин бөгөөд Оросын арми Өмнөдийн цэргийн тойргийнхоо зэвсэглэлд оруулж эхлээд байна.
Путины танилцуулсан гурав дахь супер зэвсэг бол усан доогуур явагч цөмийн торпед бөгөөд атомын шумбагч завин дээр суурилагдан байндаа дөхөж очоод усан доогуур харвагддаг, алсаас бус өөрийн гэсэн удирдлагатай, хурд болон алсын зайгаа нэмэгдүүлэх зорилгоор өөрийн гэсэн жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй тул хязгааргүй орон зайд аялаж америкийн онгоц тээвэрлэгч, эргийн хотуудад цохилт өгөх үндсэн үүрэгтэй. Байндаа дөхөж очоод ч дэлбэрэхэд тэр хавийг нэлэнхүйд нь устгах чадалтай.
Путины танилцуулсан дөрөвдахь супер зэвсэг бол дуунаас хорь дахин хурдтай, сансар огторгуйд гараад дайсны орой дээрээс сансраас яах ийхийн зуургүй цохилт өгөх Авангард хэмээх тив хоорондын удирдлагат пуужингийн блок бөгөөд Сарматыг сансарт ашиглах нэг хувилбар нь юм.
Путины танилцуулсан тавдахь супер зэвсэг бол Лазерийн зэвсэг бөгөөд энэ нь ихэвчлэн агаарын довтолгооны хэрэгслэл, хиймэл дагуулыг устгах, радио-электрон тэмцэлд хэрэглэдэг бөгөөд Оросод дөнгөж эхлэл төдий бол Америкийн зэвсэглэлд 2014 оноос орсон.
Путины танилцуулсан зургаа дахь супер зэвсэг нь хязгааргүй орон зайд аялах жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй цөмийн зэвсэгтэй далавчит пуужин бөгөөд энэ нь дайсны агаарын довтолгооноос хамгаалах системд баригдалгүй газрын гадаргуу хөндий уулын ам хавцлаар радарт харагдалгүй өндөр маневр хурдтайгаар туулан дэлхийн аль ч газар орон зайд цөмийн цохилт өгөх чадалтай. Иймэрхүү агаарт болон усан доогуур явагч цөмийн хөдөлгүүрт пуужингийн технологиор Америк Оросоос арван жилээр хоцорч байна.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
17 comments
Amerikiin handiig dark baival taarna
Зэвсэгээс өөр олигтойхон хийж чадах юм гэж байдаг юм уу. Хэнээс юунаас тэгтэлээ айдаг
юм болдоо зайлуул Тэр их хөрөнгө мөнгөөрөө улс ороноо хөгжүүлж болдогүй л юм байхдаа. Манай төрийн томчуудаас ялгагдаад байх юм юу бнаа.
Mongol helee guitsed suraach. Pizda hurandaa guai
xxa
zaildaa hujaa min
ОЛИГТОЙ УГААЛГЫН МАШИН Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН СУПЕР ЗЭВСЭГ.
Чи өөрөө угаалгын машин хийчихээд бнуу ядаж пуужингын 1 боолтыг хийх чадвар бнуу ?????
oros ah nar aguu aguu
saihan tsumiin halz dain hiitsgeevel yaasan yum. unen hudal ni medegdehgui yanz buriin puujin taniltsuulsanaas. jinhen gesen batalgaa alga daa.
үхсэн нохойн оцгор худлаа ком дээр хийсэн зэвсэг
АМЕРИКИЙН ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛТЭНҮҮД ОРОСЫН СУПЕР ЗЭВСЭГИЙГ БАЙДАГ Л ЗҮЙЛ ГЭЖ ТООХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ
оросын супер зэвсэг,супер 69,супер…,супер гүрэн-супер хаан мундаг юмаа.Айлаа,айаа-дахиж тэгэхгүй ээ,путлер өвөө.
ZER ZEWSGEER OROSIIG BARAADAH ULS BAIHGUI USA GIIN ZEWSEG MUU SHUUDEE BAAHAN L HOG UILDWERLESEN ULS BOL USA MASH OLON TUSULUUDN ZOGSCH AMJILTGUI BOLSON ERN ZER ZEWSEG HIIHDEE TIIM CH SN BISH GDGIIG ZEWSGIIN MEREGJILTENGUUD SAIN MEDEJ BGA SANSAR SUDLALAAR OROSOOS IH HOTSORCH BGAA USA GIIN BUH ZEWSGUUD HIIMEL DAGUULAAR GPS EER UDARIDDAG GPS UNTRAWAL YUCH HIIJ CHADAHGUI GPS IIN OROSUUD BAINGA UNTRAADAG ERN BOL DAIN BOLHOD EHNII ROUNDIIG TESCH CHADAHGUI ULS
neg odor huzaa naizruugaan ilgeevel taarna
Орос орон болон Оросын ард түмэн мандтугай
Монголоо мартсан пялдаг гэж энэ нөхрийг л хэлэх байхдаа ха ха
bid muulsanch magtsanch putniig delhii meden oros oron bol baruun taldan oroi bolj bhad zuun taldan ugluu bolj bdag aguu guren Puten heniich umnuus salaawch ugch chadah mundag udirdagch