Кемерово мужийн Топкинский дүүрэгт өнөөдөр волейболын багийн хүүхдүүдийн сууж явсан автобус шатжээ. “Известия” сонинд мэдээлснээр автобусны мотор шатсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Автобусанд 11 хүн байжээ. Жолооч болон есөн хүүхэд багштайгаа явж байжээ. Жолооч нэг том хүнтэй нийлэн галыг унтраасан байсан гэнэ.
Волейболын багийг “Толмачёво” нисэх буудал руу хүргэж явсан автобусанд ийнхүү гал гарчээ.
Түүнчлэн өнөөдөр Ульяновскт хоёр давхар барилгад түймэр гарсан байна. Барилга дотор байсан нэхмэлийн үйлдвэрийн ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн гэсэн мэдээлэл байгаа аж. Болсон явдлын талаар албаныхан одоогоор өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Zindaa.mn
Тэгвэл уржигдар ОХУ-ын Нижний Новгород хотод 20 зорчигчтой явж байсан “ПАЗ” автобус шатсан билээ. Хүн гэмтэж бэртээгүй, галыг тэр дор нь унтраасан байна.