Дөрөвдүгээр сарын 5-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амрах тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Эл өдөр БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож буй.
Хятадууд 2500 гаруй жилийн өмнөөс ханш нээх өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Ханш нээх өдрөөр Хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж ёслол үйлддэг байна. Энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.