Хятад иргэний биед халдаж гэрээс нь 17 сая төгрөг авч зугтаажээ
2018-03-29 10:26

Үндсэрхэг үзэл нэрийн дор гадаадын иргэнийг дээрэмдэх, биед нь халдах хэрэг цөөнгүй. Өнгөрсөн мягмар гаригт Сонгинохайрхан дүүргэт түр оршин сууж буй, БНХАУ-ын иргэний гэрт хоёр залуу дайран орж, биед нь халдан 17 сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Цагдаа нар сэжигтнүүдийг эрэн сурвалжилж эхлээд байна.